n

"Хэн аз жаргалтай байхыг хүсч байна, түүнд аз жаргал ирнэ"

2011-02-18,

"Хэн аз жаргалтай байхыг хүсч байна, түүнд аз жаргал ирнэ" 

Сэтгэл зүйчид "Хүн сэтгэл санаагаа өдөр бүр, цаг тутамд амар амгалан байлгаж чадвал сая аз жаргалыг амталж чадна" гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний тулд юу хийх ёстой вэ?
- Та толины өмнө зогсоод өөрийгөө сайн шинж дээ. Байнга уурлаж урвайсаар байгаад шаарлагаггүй үед ч хөмсгөө зангидаж, духаа үрчийлгэдэг болчихож уу. Үүнээс болж наснаасаа өмнө хөгширсөн мэт санагдаж байна уу. Тэгвэл нэгэн дасгал зааж өгье. Үнэн сэтгэлээсээ сайхан гэгчийн инээмсэглэ. Тэгээд өөртөө "Өнөөдөр чи их сайхан харагдаж байна шүү" хэмээн хэлээд үзээрэй. Заавал чанга хэлэх юун. Зүгээр л шивнэчих.
- Аз жаргалтай хүмүүс ихэвчлэн тарган байдагт та итгэх үү.
Дуртай хоол хүнсээ хэрэглэх нь хүний бие организмыг тайвшруулах дааврыг ялгаруулдаг гэнэ. Тиймээс калорийн хэмжээнд санаа зоволтгүйгээр өөрийгөө "аргад".
- Хүн таван нас хүрээд өөрийгөө би хэн бэ гэдгээ мэдэж авдаг гэнэ.
"Би"-гээ олж авна, өөрийгөө үнэлж үзнэ, өөртөө хайртай байна гэдэг их хэрэгтэй зүйл. Учир нь бусдын аясаар биш, өөрийнхөөрөө байх шиг сайхан эрх чөлөө хаана байна.
- Нэгэн хэвийн байдал хүнцйг хамгийн их стресст оруулдаг. Тиймээс өдөр тутмын амьдралаа өөрчлөх гээд үзээрэй. Хүүхдийнхээ хичээлийг давтуулах ажлыг нөхөртөө даатгаж, шинэ танилтайгаа юуны ч тухай юм ярьж, театрт очиж, салхинд гарч...өөр яаж ч болно шүү дээ. Энэ бүхэн өдөр тутамд давтагддаггүй бол болох нь тэр.
- Мөрөөд. Гэхдээ холын биш, ойрын үед биелэж болохоор зүйлийг мөрөөд. Учир нь биелэхгүй мөрөөдөл хүнийг цөхрүүлж, ядраадаг юм.
- Биеийн хөдөлгөөн сэтгэл санаагаа өргөхөд тусална. Заавал хүнд хүчир дасгал хийх хэрэг юун. Бүжиглэж, уул өөд өгсөж нар мандахыг ажиглан, ширүүн урсгалтай голын дээгүүр татсан дүүжин гүүрийг гатлах нь танд нэг төрлийн амралт болж мэднэ.
- Харвээ та хэтэрхий их ажилладаг бол өөртөө амралт гаргаж сур. Таныг байхгүй бол хэн нэгэн орлож л таарна шүү дээ. Орлохгүй ч байсан амар. Дараа нь өөрийгөө эмчлүүлэх зардлын мөнгөний төлөө та ийнхүү үхэн хатан зүтгэх ямар хэрэг байна.
-Хуучин найз нар руугаа утас цохиж, бас уулзалт зохион байгуулж болно. Энэ уулзалт юуны түрүүнд, танд баяр баясгалан авчирна. Хоёрдугаарт, ижил зан төрхтэй хүмүүс болон багын найз нар өвчин, зовлонгоо хуваалцахад хамгийн дотны нөхөр болдгийг эрдэмтэд нотолсон байдаг.
- Дэлгүүр хэсч, өөртөө зориулж юм худалдаж ав. Маш сайхан дотуур хувцас өмсч нөхөртөө гайхуул. Гоо сайхны газарт очиж, үсээ янзлуулж, хумсаа будуулангаа хүүхнүүдтэй хов жив ярь. Өдөрт толины өмнө хагас цаг зарцуулдаг байсан бол энэ хугацааг гурав дахин ихэсгэ.
- Хэдийгээр маргааш өглөө эрт ажилтай байсан ч нэгэн үдшийг найз нөхөдтэйгээ цэнгээний газар өнгөрүүл. Энэ бүхэн өдөр тохиолдсон таагүй зүйлийг мартахад тусална. Гуниг харууслаа хийсэн авдарныхаа түлхүүрийг хаана хийснээ та маргааш хайгаад ч олохгүй.
- Инээх боломжоос битгий хоцор. Хүмүүсийн ярианд оролцож, сонин гарчиглахдаа онигооны буланг бүү алгас. Хөгжилтэй хүнтэй илүү дотносч, хөгийн явдал тохиолдсон бол бусдадаа дэлгэ.
- Дотны хүндээ заавал баяр тохиолдуулан бэлэг өгөх гээд яахав. Алдартай дуучны тоглолтын билет илгээж, санаандгүй байхад нь халаасанд нь гоё үгтэй зурвас шургуулчих. Бас бусдад тусал. Тэдний талархсан үг таныг ч баярлуулах болно.
- Цонхоо хааж, утсаа унтраан, хэнтэй ч уулзахгүй ганцаархнаа байх заримдаа маш сайхан амралт болдог.
- Хотын дуу чимээнээс холдож, байгалийн сайхантай танилц.
Навчис сэрчигнэхийг чагнаж, од тоолон, ойн нам гүмийг мэдрэх хэчнээн сайхан билээ.
- Чанга хашгирч орилох бас дуулах нь маш хүчтэй энерги өгдөг.
- Сайхан ая сонсч, анхилуун үнэртэй устай онгоцонд угаал үйлд.
- Япон улсын эрдэмтэд үнэр мэдрэлийн системд янз бүрээр нөлөөдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, нимбэгийн үнэр сэтгэл сэргээдэг бол, сарнайнх ажлын эрч хүчийг нэмэгдүүлдэг аж. Тиймээс өглөө бүр сэтгэл санааныхаа байдалд тохируулж үнэртнээ сонгох нь зүйтэй.
- Гэрэл зургийн цомгоо шинэчилж, эмхлэх нь нэг төрлийн амралт болдог. Аз жаргалтай байсан үеэ дурсах хэнд ч таатай сэтгэгдэл төрүүлэх нь лавтай.
- Та хэзээ нэг цагт зураг зурж, марк цуглуулдаг байсан бол түүнийгээ сэргээ. Бас шинэ хообийтой бол. Хүмүүс яагаад загсачлах дуртай байдаг юм бол. Тэднийг дагаад үүний учрыг олохыг хичээ.
- Амьтан тэжээ. Ганцаардлаас гарахад тусална. Тэр хүмүүс бидэнтэй юугаараа төстэй байна, бас ямар ялгаатай байна гэдгийг олж харах сонирхолтой шүү дээ. Таныг хараад хүүхэд шиг баярлах, эзгүйд чинь хэцүүдэх түүнийг хараад сэтгэл өөрийн эрхгүй уярах болно.
- Эцэст хэлэхэд, ийнхүү өөрийгөө тайвшруулсны дараа өнгөрсөн хэдэн жил юу хийж байснаа эргэцүүлж сайн бодоорой. Өчүүхэн ч гэсэн алдаа эндэгдэл, бас амжилтаа нэг бүрчлэн бүртгээрэй. Үүний дараа та яагаад аз жаргалгүй байснаа, яагаад аз жаргалтай байгаагаа ойлгох болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax